Дотоодын нийт бүтээгдэхүүн
ДНБ, зах зээл, бүтээгдэхүүн

Аливаа улс орны эдийн засгийн ерөнхий төлөв байдлыг хэмжих гол хэмжүүр бол дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) юм. Товчоор хэлбэл, ДНБ нь тухайн жилд улс орны хэмжээнд үйлдвэрлэгдсэн бүхий л эцсийн бүтээгдэхүүн ба үйлчилгээний нийт мөнгөн дүн юм. Энэхүү тодорхойлолтыг нэлээд нарийвчлан задалж ДНБ-ийг тодорхойлж болно. Тухайлбал, ДНБ нь тухайн жилийн дотор улс орны хэмжээнд үйлдвэрлэгдэж бий болсон нийт хэрэглээ, нийт хөрөнгө оруулалт, төр засгийн худалдан авсан бараа, үйлчилгээ, цэвэр экспортын нийлбэрийн мөнгөн илэрхийлэл юм. ДНБ нь улс орны бараа, үйлчилгээний гарцыг хэмжих иж бүрэн хэмжүүр болно. ДНБ-ийг хэмжих янз бүрийн арга байдаг. ДНБ-ийг бас бодит ба нэрлэсэн гэж ялгадаг. Зарим эдийн засагч "ДНБ нь зөвхөн бараа, үйлчилгээний хэмжээг тооцоолоод байгаль орчны бохирдол зэрэг хөндлөнгийн хүчин зүйлсийн нөлөөллийг орхигдуулдаг" хэмээн шүүмжилдэг. Хүмүүсийн үйлдвэрлэл, хэрэглээ байгаль орчинд их нөлөө үзүүлж, тэр ч байтугай уур амьсгалын өөрчлөлтөд хүргэх болсон өнөөгийн нөхцөлд ДНБ- ээс гадна эдийн засгийн үйл ажиллагааг эерэг, сөрөг үр дагавартай нь хэмжиж чадах үзүүлэлт буюу эдийн засгийн цэвэр хангалуун аж байдлыг тооцох аргыг эрэлхийлэх болов.

0.00%
ДНБ
зах зээл
бүтээгдэхүүн
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.