Инфляцын эдийн засагт үзүүлэх үр нөлөө
Инфляц, inflation, эдийн засаг

Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөх үзэгдлийг инфляц гэнэ. Инфляцийн үнийн ерөнхий түвшин нь  гол нэрийн бараа, үйлчилгээний үнийн жинлэсэн дундажийн өөрчлөлтөөр илэрхийлэгдэг  бол эсрэг үйл явц нь дефляц юм.

Инфляцын эдийн засагт үзүүлэх гол 2 үр нөлөө:

  • Инфляц орлого ба баялгийг янз бүрийн бүлгийн хооронд дахин хуваарилах,
  • Янз бүрийн барааны харьцангуй үнэ ба гарц, заримдаа бүр нийт эдийн засгийн гарц, ажил эрхлэлтийн харьцаанд гажилт бий болгох нөлөөтэй.

Инфляцын дахин хуваарилалтын нөлөө нь хүмүүс орлого ба өглөгөө ямар хэлбэрээр байлгаж байснаас хамаарна. Жишээ нь, хэн нэгэн банканд хэдэн сая төгрөгийн зээл төлөх ёстой байтал инфляц өсөж, үүний улмаас орлого, цалин хоёр дахин өссөн бол мөнөөх хүн банканд төлөх өрөө бас хоёр дахин багасгасан гэсэн үг. Ийнхүү зээлдэгч хожиж, банк хохирно. Тэгэхдээ инфляц удаан хугацаагаар үргэлжилбэл зах зээл түүнд зохицож, зээлийн хүү инфляцын хэмжээтэй адил өснө. Ийм нөхцөлд инфляцын дахин хуваарилалтын нөлөө үгүй болно. Инфляцын үр дүнд Засгийн газрын өрийн ачаалал багасна. Мөн үл хөдлөх хөрөнгөнд мөнгөө хийсэн хүмүүс их хожно. Инфляцын үед капиталын орлого хүртэгчид алдаж, цалингаар амьдрагсад гол төлөв хождог. Тэгэхдээ энэ нь инфляцтай уялдуулж цалин нэмдэг улсад хамаатай. Ийнхүү инфляц орлого ба баялгийг нийгмийн нэг хэсгээс нөгөөд дахин хуваарилах үүрэг гүйцэтгэнэ. Инфляц мөн хүмүүсийн өмч баялгийн бодит үнэ өртгийг өөрчлөх нөлөөтэй. Жишээ нь, инфляц өсөх тусам хүмүүсийн мөнгө хадгаламжийн үнэ өртөг буурч, Харин үл хөдлөх хөрөнгө, гадаад тогтвортой валютын хадгаламжийн үнэ өртөг өснө. Инфляц үнийн дохиоллыг гажуудуулдаг учир эдийн засгийн үр ашгийг бууруулах нөлөөтэй. Инфляц бага байх нөхцөлд үнийн өсөлт нь эрэлт, нийлүүлэлтийн харьцаа өөрчлөгдсөнтэй холбоотой байдаг. Тиймээс ч хүмүүс уг дохиоллыг хүлээн авч зохицуулалт хийдэг. Харин инфляц өндөр үед аль нэг барааны үнэ харьцангуй өсөж байна уу, эсвэл үнийн ерөнхий түвшин өсөж байна уу гэдгийг ялгахад хэцүү болж, үнийн дохиолол зохицуулах үүргээ алддаг. Инфляц мен мөнгөний үнэ цэнийг унагаж, мөнгөнөөс салж, бараа таваар болгох сонирхлыг нэмэгдүүлнэ. Ингэснээр бодит нөөц хөрөнгө оруулалт зэрэг ашигтай зүйлд зарцуулагдахгүй үлддэг. Нэрлэсэн орлогоосоо өсөн нэмэгдүүлэх татвар төлдөг хүмүүс инфляц өсөх тутам илүү их татвар төлөхөд хүрнэ. Энэ мэтчилэн инфляц зөвхөн зардал өсгөөд зогсохгүй нийт эдийн засгийн тэнцвэрийг гажуудуулдаг байна.

0.00%
Инфляц
inflation
эдийн засаг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.