хөрөнгө оруулалт, бирж

Бараа бүтээгдэхүүн, валют, үнэт цаас, санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг арилжиж солилцдог зохион байгуулалттай зах зээлийг бирж гэнэ. Анхны бирж Бельги улсад 1406 онд байгуулагдаж, вексель арилжиж байжээ. Тус биржийн барилгын хананд гурван арьсан түрийвчийн дүрсийг хадсан байсан бөгөөд түрүүвчийг "borsa" гэдгээс үүдэн бирж хэмээх үг дэлгэрчээ. Эдүгээ ажиллаж байгаа Лондонгийн хөрөнгийн бирж XVII зууны сүүлчээр, Нью-Йоркийн хөрөнгийн бирж 1792 онд, Токиогийн хөрөнгийн бирж 1878 онд тус тус үүссэн байна. Бирж дээр юу арилжиж байгаагаас хамаарч бараа, түүхий эдийн бирж, валютын бирж, үнэт цаасны буюу хөрөнгийн бирж, хөдөлмөрийн бирж, Фьючерийн бирж гэж ялгадаг. Бирж дараах үүргийг гүйцэтгэнэ.

Үүнд:

  • Биржийн худалдааг зохион байгуулна.
  • Биржээр арилжиж буй бараа, түүхий эдийн стандарт болон худалдаа явуулах дүрэм, журмыг боловсруулж тогтооно.
  • Гэрээ, хэлцлийн маягтыг гаргана.
  • Бараа, түүхий эдийн, тухайлбал, газрын түүхий тосны нээлтийн үнэ, хаалтын үнэ, дээд, доод үнийг, цахим мэдээллийг нийтэд түгээж зарлана.
  • Худалдаачдын хооронд гарсан маргааныг зохицуулна.
  • Биржийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
  • Арилжаанд оролцогчийн үүргээ биелүүлэх нөхцөл, баталгааг хангана.

Сүүлийн үед биржийн арилжаа тусгай программ ашиглан цахим хэлбэрээр явагдах болжээ.

0.00%
хөрөнгө оруулалт
бирж
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.