Гялс зээл нь харилцагчийн богино хугацааны бага дүнтэй санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор ажлын 3 цагийн дотор шийдвэрлэн олгож буй хэрэглээний зээл юм.
Урьдчилгаа төлбөрийн хувь
10 — 20 %
Хүү (жил)
20.4
Хугацаа
30 — 96 сар
Автомашины төрөл
Хуучин автомашин
Зээлдэгчийн ангилал
Цалингийн орлоготой Бизнесийн орлоготой Хувиараа хөдөлмөр эрхлэгч
Барьцаалбар
Тээврийн хэрэгсэл


Хүсэлт илгээхийн тулд
бүртгэлээ ашиглана уу
Банкны тухай
Төрийн Банк нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн банк, санхүүгийн цогц үйлчилгээг орон даяар саадгүй хүргэх, бүх талын хамтын ажиллагааг дээдлэх, харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн олон талт хэрэгцээг хангахад чиглэн, Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 350 АТМ, 5,315 гаруй картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Бүрдүүлбэр
  • Зээл хүссэн өргөдөл, анкет;
  •  Иргэний үнэмлэх эх хувиараа /эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  •  Оршин суугаа хорооны тодорхойлолт;
  •  Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн цалин болон бусад орлогыг тодорхойлох баримт бичиг;
  •  Барьцаанд тавих хөрөнгийн бичиг баримтууд;
  •  Худалдан авах барааны үнийн нэхэмжлэх;
  •  Шинэ автомашин гэж автомашин үйлдвэрлэгч компанийн Монгол Улс дах албан ёсны гэрээтэй бэлтгэн нийлүүлэгчийн борлуулж буй, гүйлтийн заалт 30 нэгжээс доош, жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, 3.5 хүртэлх тоннын даацтай шинэ автомашиныг;
  • Хуучин автомашин гэж Төрийн банктай ахуйн хэрэглээний зээлээр ХАГ байгуулсан иргэн, хуулийн этгээдийн нэр дээр импортоор орж ирсэн гаалийн мэдүүлэгтэй, үйлдвэрлэснээс хойш 10 болон түүнээс доош жилийн насжилттай, Монгол Улсын нутаг дэвсгэрт яваагүй, жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, 3.5 хүртэлх тоннын даацтай автомашиныг;
  • Монгол Улсад ашиглаж байсан хуучин автомашин гэж үйлдвэрлэснээс хойш 10 /hybrid буюу хосолмол цахилгаан хөдөлгүүрт автомашины хувьд 15/ болон түүнээс доош жилийн насжилттай, Монгол улсын дугаартай, жолооочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, 3.5 хүртэлх тоннын даацтай автомашиныг,Барьцаа:  Автомашины зээлийн хувьд ҮХХ нэмэлтээр барьцаалсан тохиолдолд зээлийн урьдчилгаа төлбөр 0 хувь байна.
Тавигдах шаардлага
  • Банкны салбар, тооцооны төв байрлах нутаг дэвсгэрт байнгын оршин суугч байх;
  • Бизнесийн орлогыг тодорхойлох боломжтой байх;
  • Бэлтгэн нийлүүлэгчтэй бараа зээлээр авахаар харилцан тохиролцож барааны үнийн нэхэмжлэлийг авсан байх;
  • Иргэний хувьд цалин эсвэл өрхийн орлоготой бөгөөд бусад бизнесийн орлогоороо зээл хүүгээ төлөх боломжтой байх.
Төрийн банкны үнэлэмж
Бүтээгдэхүүний үнэлэмж байхгүй байна.
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.