Toyota, Lexus маркийн автомашины хувьд үйлдвэрлэсэн оноос хойш 13 жил болон түүнээс доош ашигласан (улсын дугаар авсан болон аваагүй автомашин). Бусад маркийн автомашины хувьд үйлдвэрлэсэн оноос хойш 10 жил
Урьдчилгаа төлбөрийн хувь
10 %
Хүү (жил)
18.53 — 20.91 %
Хугацаа
30 — 48 сар
Автомашины төрөл
Эко автомашин
Зээлдэгчийн ангилал
Цалингийн орлоготой Банкны харилцагч Гэрээт байгууллага
Барьцаалбар
Тээврийн хэрэгсэл


Хүсэлт илгээхийн тулд
бүртгэлээ ашиглана уу
Банкны тухай
Худалдаа, хөгжлийн банк ХХК нь Монгол улсын ууган банкны хувьд салбартаа анхдагч, бусдадаа үлгэрлэгч байхыг бид зорьдог. Цоо шинэ, анхдагч, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, гадаад харилцаа, хүний нөөцийн бодлого зэргээрээ 30 жилийн турш манлайлсаар ирсэн нь манай банкны бахархал юм.
Бүрдүүлбэр

Доорх бичиг баримтыг эх хувиар авчирна. Үүнд:

  • Зээлийн өргөдөл; (Банкны салбараас эсвэл иргэн бол ЭНД байгууллага бол ЭНД дарж татаж авна уу)
  • Иргэний үнэмлэхний хуулбар; (нотариатаар баталгаажуулсан)
  • Нийгмийн даатгал төлдөггүй бол Ажлын газрын тодорхойлолт (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна) болон Цалингийн цэс, цалингийн дансны хуулга
  • Бизнесийн орлоготой бол Зээлдэгчийн орлогыг нотлох баримтууд
  • Өөрийн хөрөнгийг нэмэлтээр барьцаалах бол: Зээлийн барьцаанд тавихаар санал болгосон хөрөнгийн өмчлөх эрхийн болон бусад баримт бичиг, зөвшөөрөл, лавлагаа
  • Автомашин худалдагч талаас төлбөрийн нэхэмжлэх; (Худалдах худалдан авах гэрээ байж болно)
  • Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг
  • Хэрэв шаардлагатай бол банкнаас хүссэн нэмэлт баримт матeриалыг гаргаж өгөх.

Доорх бичиг баримтыг банкны салбарт хурууны хээгээ уншуулан ХУР системээс авах боломжтой, эсвэл эх хувиар авчирч болно.

  • Оршин суугаа хорооны тодорхойлолт эсвэл төрийн үйлчилгээний цахим машины тодорхойлолт; (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна)
  • Төрийн үйлчилгээний цахим машинаас авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
Тавигдах шаардлага
  • 1 жилээс доошгүй хугацаанд тогтвортой бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй Монгол улсын иргэн;
  • Тухайн ажиллаж буй байгууллагад 6 сараас доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаж байгаа;
  • Банк болон банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өргүй;
  • Зээлийг эргүүлэн төлөх чадвартай байх;
  • Банкнаас тавигдах бусад шаардлага.
Тусгай дугаар
70161988
Утас
99001977
Сайт
tdbm.mn
Салбар, АТМ
Салбар 0
АТМ 0
TDB банкны үнэлэмж
Бүтээгдэхүүний үнэлэмж байхгүй байна.