Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор техник технологи болон тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэх, үндсэн хөрөнгө бэлтгэх, хөрөнгө оруулалт хийх зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулагдана.
Зээлийн дүн
400 000 000 — 1 000 000 000 ₮
Хүү (жил)
21.6 — 24 %
Хугацаа
96 сар
Зээлийн төрөл
Хөрөнгө оруулалтын зээл
Зээлдэгчийн ангилал
Бизнесийн орлоготой Хувиараа хөдөлмөр эрхлэгч
Барьцаалбар
Тийм


Хүсэлт илгээхийн тулд
бүртгэлээ ашиглана уу
Банкны тухай
Төрийн Банк нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн банк, санхүүгийн цогц үйлчилгээг орон даяар саадгүй хүргэх, бүх талын хамтын ажиллагааг дээдлэх, харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн олон талт хэрэгцээг хангахад чиглэн, Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 350 АТМ, 5,315 гаруй картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Бүрдүүлбэр
  • Зээл хүссэн албан хүсэлт;
  • Компанийн гэрчилгээний хуулбар;
  • Компанийн дүрмийн хуулбар;
  • Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл, бусад бичиг баримт;
  • Зээлийн зориулалтын талаар мэдээлэл, гэрээ, төсөл гэх мэт;
  • Татварын албаны тодорхойлолт;
  • Компанийн санхүүгийн тайлан;
  • Барьцаалах хөрөнгийн бичиг баримтууд /эх хувь/;
  • Зээл авах болон хөрөнгө барьцаалах тухай ТУЗ /ХНХ/-ийн тогтоол;
  • Үл хөдлөх хөрөнгө худалдан авах тохиолдолд татвар төлсөн баримт;
  • Бусад шаардлагатай нэмэлт материалууд.
Тавигдах шаардлага
  • Сүүлийн 12 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай;
  • Хөрөнгө оруулалтын нийт төсвийн 30 хувиас багагүй хэмжээг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай;
  • Бизнесийн тогтмол мөнгөн урсгалтай, үйл ажиллагааны цэвэр мөнгөн орлогын 70%-иас хэтрэхгүй дүнгээр зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх чадвартай;
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан;
  • Сүүлийн 1 жилийн /улирлын/ санхүүгийн  тайлан;
  • Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн  эсхүл гуравдагч этгээдийн  барьцааны зүйлийг тавих, батлан даалт, банкны баталгаатай;
  • Чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх.

Харилцагч та ЗБДСангийн батлан даалттай зээл авах боломжоо тодорхойлох бол энд дарна уу.

Төрийн банкны үнэлэмж
Бүтээгдэхүүний үнэлэмж байхгүй байна.
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.