Бизнес эрхлэгч танд бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөхөд зориулж хөрөнгө оруулалтын зээлийг таатай нөхцөлөөр авахыг санал болгож байна.
Зээлийн дүн
2 000 000 000 ₮
Хүү (жил)
19.2 — 24 %
Хугацаа
60 сар
Зээлийн төрөл
Хөрөнгө оруулалтын зээл
Зээлдэгчийн ангилал
Бизнесийн орлоготой Хувиараа хөдөлмөр эрхлэгч
Барьцаалбар
Тийм


Хүсэлт илгээхийн тулд
бүртгэлээ ашиглана уу
Банкны тухай
“Хөгжлийг хурдасгах таны санхүүгийн түнш” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж буй Монголын ууган арилжааны банкуудын нэг Тээвэр хөгжлийн банк нь 1997 онд үүсгэн байгуулагдаж, өдгөө 27 дахь жилдээ санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн хандлагаар түүчээлэн, найдвартай, түргэн шуурхай хүргэн ажиллаж байна. Бид үргэлж салбартаа шинийг санаачлагч байж, хамтын үнэ цэнийг эрхэмлэгч санхүүгийн найдвартай түнш банк байх болно.
Бүрдүүлбэр
  • Зээлийн өргөдөл /банкны маягтаар/, 1 хувь цээж зураг
  • Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /зээлийн ажилтан бичиг баримтыг эх хувиар нь авч үзсэн тохиолдолд заавал нотариатаар батлуулахыг шаардахгүй хуулбарлаж авч гарын үсэг зурж баталгаажуулж зээлийн хувийн хэрэгт хадгална. Эх хувиар нь авч үзээгүй тохиолдолд заавал нотариатаар батлуулсан хуулбар байх/
  • Оршин суугаа газрын тодорхойлолт, ЦЕГ-ын тодорхойлолт 
  • Барьцаанд тавих хөрөнгийн бичиг баримтууд, барьцаалах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, лавлагаа, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг
  • Орлого баталгаажуулах баримт бичиг, дансны хуулга
  • Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түрээсийн гэрээ
  • Зээлийн зориулалтыг баталгаажуулсан баримт 
  • Бусад шаардлагатай баримт бичиг
  • Үл хөдлөх хөрөнгө худалдан авах тохиолдолд татвар төлсөн баримт
Тавигдах шаардлага
  • Сүүлийн 12 сар тасралтгүй бизнес эрхэлсэн туршлагатай;
  • Зээлийн сайн түүхтэй, зээл төлөх чадвар сайтай байх;
  • Барьцаат хөрөнгө (үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө)-ийн шаардлага хангасан байх;
  • Банкнаас тавьсан бусад шаардлага хангасан байх.
Тусгай дугаар
1800-9999
Сайт
transbank.mn
Салбар, АТМ
Салбар 0
АТМ 0
Тээвэр хөгжлийн банкны үнэлэмж
Бүтээгдэхүүний үнэлэмж байхгүй байна.