Эргэн төлөлтийн уян хатан нөхцөлтэйгөөр орон сууц шинээр худалдан авах болон нөхцөлөө сайжруулахад зориулсан бүтээгдэхүүн.
Урьдчилгаа төлбөрийн хувь
20 %
Хүү (жил)
15 % — 18.8 %
Хугацаа
240 сар
Зээлийн төрөл
Орон сууц худалдан авах зээл
Зээлдэгчийн ангилал
Цалингийн орлоготой Хувиараа хөдөлмөр эрхлэгч Бизнесийн орлоготой
Барьцаалбар
Үл хөдлөх


Хүсэлт илгээхийн тулд
бүртгэлээ ашиглана уу
Банкны тухай
Голомт банк нь 1995 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг “Бодь интернэшнл” ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, дотоод гадаадын харилцагч, түншүүддээ өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.
Бүрдүүлбэр
  • Зээлийн өргөдөл
  • Зээлийн анкет бөглөх, 1% цээж зураг
  • Цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт
  • Гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Ажил олгогч байгууллагын тодорхойлолт (албан тушаал, ажилласан жил, цалингийн хэмжээ, нэмэгдэл урамшууллыг тусгах)
  • ХУР-ын лавлагаа: Нийгмийн даатгалын тодорхойлолт (банкны салбарт хурууны хээгээ уншуулах боломжтой)
  • Хөдөлмөрийн гэрээ
  • Хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтууд
  • Урьдчилгаа төлбөрийн баримт
  • Шинээр ашиглалтад орсон барилгаас худалдан авах бол орон сууцны захиалгын гэрээ
  • Хуучин орон сууц худалдан авах бол орон сууц худалдах худалдан авах гэрээ, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, барьцаанд буй эсэх УБЕГазрын лавлагаа
  • Өрхийн гишүүдийн нэр дээр УБЕГазраас орон сууц үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх лавлагаа
  • Бусад банк, ББСБ-д төлөх зээлийн үлдэгдэлтэй бол тухайн зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга
  • Банкнаас шаардсан бусад бичиг баримт
  • Жич: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ
  • Та Зээлийн анкет татах талбараас Өргөдлийн маягтыг татаж авна уу
Тавигдах шаардлага
  • 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх
  • Орон сууц худалдан авах зайлшгүй эрэлт хэрэгцээтэй байх
  • Зээлийг эргэн төлөх тогтмол орлоготой байх
  • Урьдчилгаа төлбөрийн 20-аас доошгүй хувийг өөрөөс санхүүжүүлэх чадвартай байх
  • Үндсэн зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 2 буюу түүнээс дээш жил ажилласан байх; хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
  • Хамтран зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх; хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
  • Банк, ББСБ-д зээл, батлан даалтын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
Тусгай дугаар
1800-1646
Утас
70111646
Сайт
golomtbank.com
Салбар, АТМ
Салбар
АТМ
Голомт банкны үнэлэмж
10.12.2023
Хялбар
5

Бусад банкуудын зээлтэй харьцуулж сонгоход хялбар байлаа.

Батболд