Орон сууцны ипотекийн зээл нь Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга хот байгуулалтын сайдын 2013 оны А-2/06 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг үндэслэн улсын комисс ашиглалтад хүлээн авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан орон сууц шинээр худалдан авах, өмнө нь олгосон орон сууцны зээлийг дахин санхүүжүүлэхэд зориулсан зээл юм.
Урьдчилгаа төлбөрийн хувь
30 %
Хүү (жил)
6 %
Хугацаа
360 сар
Зээлийн төрөл
Ипотек
Зээлдэгчийн ангилал
Цалингийн орлоготой
Барьцаалбар
Үл хөдлөх


Хүсэлт илгээхийн тулд
бүртгэлээ ашиглана уу
Банкны тухай
Төрийн Банк нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн банк, санхүүгийн цогц үйлчилгээг орон даяар саадгүй хүргэх, бүх талын хамтын ажиллагааг дээдлэх, харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн олон талт хэрэгцээг хангахад чиглэн, Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 350 АТМ, 5,315 гаруй картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Бүрдүүлбэр

Орон сууц шинээр худалдан авах зээл хүсэгчийн өргөдөл хүлээн авахад бүрдүүлсэн байх материал хамтран зээлдэгч болон батлан даагчтай бол мөн бүрдүүлнэ.

  • Орон сууцны ипотекийн зээлийн өргөдлийн маягт;
  • Зээлдэгч, хамтран зээлдэгч болон батлан даагч нь хувиараа аж ахуйн нэгж эрхэлдэг бол татварын өр төлбөргүй болох тухай тодорхойлол;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны лавлагаа;
  • Худалдан авах орон сууцны гэрчилгээ, ЭХЭУБГ-аас авсан лавлагаа;
  • Орон сууц худалдах, худалдан авах гэрээ;
  • Өргөдлийн хураамж төлсөн баримт;
  • Бусад банк болон ББСБ-д зээлтэй бол холбогдох гэрээ, дансны хуулга;
  • Урьдчилгаа төлбөр Төрийн банкинд байршуулсан байх эсвэл урьдчилгаа төлбөр төлсөн болохыг баталгаажуулсан баримт, гэрээ байх, нэмж үл хөдлөх хөрөнгө барьцаалах тохиолдолд барьцаалах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл;
  • Цалингийн орлогыг  нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажуулах, нийгмийн даатгалын дэвтэр нотариатаар баталгаажуулсан байх;
  • Өрхийн орлого тодорхойлох баримтууд, хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн тогтмол орлогыг нотлох баримтууд;
  • Оршин суугаа газрын тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхний лавлагааг e-mongolia –с авах.
Тавигдах шаардлага
  • Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрхзүйн бүрэн чадамжтай байх;
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх;
  • Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Төрийн албан хаагчдын орон сууцны зээлд хамруулах журам”, “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Зээлийн хугацаанд амь насны даатгалд хамрагдсан байх;
  • 12 сараас доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан туршлагатай байх ба одоогийн ажилдаа 12 сараас бага хугацаагаар ажиллаж байгаа бол өмнөх ажил эрхлэлтийн талаарх мэдээллийг давхар авсан байх;
  • Зээлийн урьдчилгаа төлбөрийг Төрийн банкны дансанд байршуулсан байх эсвэл банкны эскроу дансанд байршуулах;
  • Өр орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байна;
  • Төрийн банкны зээлийн журамд заасан шаардлагууд;
  • Үндсэн зээлдэгч нь Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх ба тус заалт нь хамтран зээлдэгчид хамаарахгүй.
Тусгай дугаар
1800-1881
Сайт
statebank.mn
Салбар, АТМ
Салбар 0
АТМ 0
Төрийн банкны үнэлэмж
Бүтээгдэхүүний үнэлэмж байхгүй байна.