Ногоон хувийн орон сууцны зээл
Урьдчилгаа төлбөрийн хувь
30 %
Хүү (жил)
15 %
Хугацаа
240 сар
Зээлийн төрөл
Ногоон зээл
Зээлдэгчийн ангилал
Цалингийн орлоготой Бизнесийн орлоготой Хувиараа хөдөлмөр эрхлэгч
Барьцаалбар
Үл хөдлөх


Хүсэлт илгээхийн тулд
бүртгэлээ ашиглана уу
Банкны тухай
Худалдаа, хөгжлийн банк ХХК нь Монгол улсын ууган банкны хувьд салбартаа анхдагч, бусдадаа үлгэрлэгч байхыг бид зорьдог. Цоо шинэ, анхдагч, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, гадаад харилцаа, хүний нөөцийн бодлого зэргээрээ 30 жилийн турш манлайлсаар ирсэн нь манай банкны бахархал юм.
Бүрдүүлбэр

Доорх бичиг баримтыг эх хувиар авчирна. Үүнд:

  • Зээлийн өргөдөл (Банкны салбараас эсвэл ЭНД дарж татаж авна уу.)
  • Иргэний үнэмлэх (эх хувь)
  • 1 хувь цээж зураг
  • Ажил олгогч байгууллагын ажилласан жил болон цалингийн хэмжээг заасан тодорхойлолт (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна)
  • Хөдөлмөрийн гэрээ
  • Өрхийн орлого болон бизнесийн орлогыг баталгаажуулах баримт бичиг
  • Банк, ББСБайгууллагад зээлийн өртэй бол зээл, барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга
  • Орон сууц худалдах, худалдан авах гэрээ
  • Барьцаанд тавих хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
  • Газар өмчлөлийн гэрчилгээ, газрын кадастрын зураг
  • Хувийн орон сууц барих зээлийн хувьд барилга ажлын төсөв
  • Судалгааны явцад шаардагдах бусад баримт бичгүүд

Доорх бичиг баримтыг банкны салбарт хурууны хээгээ уншуулан ХУР системээс авах боломжтой, эсвэл эх хувиар авчирч болно.

  • Оршин суугаа хорооны тодорхойлолт эсвэл төрийн үйлчилгээний цахим машины тодорхойлолт; (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна)
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар эсвэл гэрлэсэн эсэх лавлагаа
  • Төрийн үйлчилгээний цахим машинаас авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
  • Зээлийн барьцаанд тавигдсан эсэх талаарх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа

Жич: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ.

Тавигдах шаардлага
  • Монгол улсын иргэн байх;
  • 21-ээс дээш настай байх;
  • Одоогийн ажиллаж буй байгууллагадаа 1-ээс доошгүй жил тогтвортой  ажилласан байх;
  • Хувиараа бизнес эрхлэгчид 1-ээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх;
  • Бусад Банкууд, ББСБ, ХЗХоршоодод хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өргүй байх.
TDB банкны үнэлэмж
Бүтээгдэхүүний үнэлэмж байхгүй байна.
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.