Энэхүү хэсэгт хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах болон өгөгдлийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой эрх зүйн зохицуулалт, журам болон платформын хүлээх үүргийг тодорхойлов.
Энэхүү Нууцлалын бодлого нь Banks.mn платформ (цаашид «Платформ» гэх)-ыг ашиглах явцад таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.
Banks.mn нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй) болон холбогдох бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.
Та Платформыг ашигласнаар энэхүү Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв та зөвшөөрөхгүй бол Платформыг ашиглахаас татгалзах эрхтэй.
Платформ нь үйлчилгээний тасралтгүй, хэвийн ажиллагааг хангахад нэн шаардлагатай (доод хэмжээний) хувийн мэдээллийг заавал байх зарчмын дагуу цуглуулж боловсруулна. Үүнд:
Бид таны банкны данс, картын мэдээлэл болон пин код, нууц үг зэрэг санхүүгийн эмзэг мэдээллийг хэзээ ч цуглуулдаггүй. Мөн тийм мэдээллийг танаас асууж, шаардахгүй тул та манай платформыг бүрэн аюулгүй ашиглаж болно
Таны мэдээллийг зөвхөн дараах тодорхой зорилгуудын хүрээнд ашиглана:
Бид таны хувийн мэдээллийг зар сурталчилгааны болон арилжааны ямар ч зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
Таны мэдээллийг зөвшөөрөлгүй нэвтрэлт, өөрчлөлт, задруулалт, устгалтаас хамгаалах зорилгоор бид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг:
Хэрэглэгчийн хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгод шаардлагатай хугацаанд эсвэл холбогдох хууль тогтоомжид заасан тусгай хугацааны дагуу хадгална. Хадгалалтын хугацаа дуусмагц тухайн мэдээллийг системээс үл сэргээгдэх нөхцөлөөр бүрэн устгана
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу та дараах эрхтэй:
Та дээрх эрхүүдээ хэрэгжүүлэх, мэдээлэлдээ засвар оруулах эсвэл бусад асуулт, хүсэлт гаргахыг хүсвэл hello@banks.mn цахим шуудангийн хаягаар бидэнд хүсэлтээ илгээнэ үү. Бид таны хүсэлтийг хуульд заасан хугацааны дагуу шуурхай нягтлан шийдвэрлэж, хариуг эргэн мэдээлэх болно.
Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021), Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу боловсруулагдсан.
Бодлогод тусгайлан тусгаагүй бусад харилцааг Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Бид үйлчилгээний хөгжил болон хууль тогтоомжийн өөрчлөлттэй уялдуулан Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Сүүлийн шинэчилсэн огноог хуудасны эхэнд тэмдэглэх бөгөөд чухал, томоохон өөрчлөлтүүдийн талаар Платформоор дамжуулан урьдчилан мэдэгдэнэ.
Та Нууцлалын бодлогын хамгийн сүүлийн хувилбартай тогтмол танилцахыг хүсье.
Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, санал, гомдол байвал дараах сувгаар бидэнтэй холбогдоно уу:
Санал, хүсэлт болон тодруулах зүйл байвал та бидэнтэй холбогдоорой — Холбоо барих