Banks.mn платформыг ашиглахтай холбоотой талуудын эрх, үүрэг, хариуцлагыг эндээс танилцана уу.
Banks.mn (цаашид «Платформ» гэх) нь банк, санхүүгийн байгууллагуудын зээл, хадгаламж, карт зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлийг нэг дороос харьцуулах боломж олгодог хараат бус харьцуулалтын платформ юм.
Banks.mn нь банк, банк бус санхүүгийн байгууллага болон санхүүгийн зуучлалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд биш бөгөөд зээл олгох, хадгаламж татах, санхүүгийн бүтээгдэхүүн шууд борлуулах үйл ажиллагаа эрхэлдэггүй, зөвхөн мэдээлэл харьцуулах болон технологийн платформ юм. Платформ дээр байршсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл, тооцоолол нь зөвхөн хэрэглэгчдэд мэдээлэл өгөх зорилготой бөгөөд санхүүгийн эсхүл хууль зүйн албан ёсны зөвлөгөө, зөвлөмж, баталгаа болохгүй.
Санхүүгийн бүтээгдэхүүн авах эцсийн шийдвэрийг та өөрөө гаргах бөгөөд гэрээ нь танд үйлчилгээ үзүүлэх банк, санхүүгийн байгууллага хооронд шууд байгуулагдана.
Платформ дээрх хүү, шимтгэл, нөхцөлийн мэдээллийг банкуудын албан ёсны эх сурвалж (вэбсайт, нээлттэй мэдээлэл)-аас цуглуулж, тогтмол автоматаар шинэчилдэг. Бид Платформд байршиж буй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийн үнэн зөв, шинэчлэгдсэн байдлыг хангахын тулд боломжит бүх арга хэмжээг авч ажилладаг
Гэвч Платформыг ашиглахдаа дараах тодорхой нөхцөл, онцлогуудыг анхаарна уу:
Платформыг ашиглахдаа та дараах үүргийг хүлээнэ:
Хэрэглэгч эдгээр нөхцөл, журам болон хориглосон заалтуудыг зөрчсөн тохиолдолд бид таны Платформд нэвтрэх хандалтыг урьдчилан мэдэгдэлгүйгээр хязгаарлах, түр зогсоох эсвэл хэрэглэгчийн бүртгэлийг шууд цуцлах бүрэн эрхтэй.
«БанксID» нь Платформын нэгдсэн бүртгэл, нэвтрэх систем юм. Та энэхүү бүртгэлээр дамжуулан өөрийн хүссэн санхүүгийн бүтээгдэхүүний харьцуулалт, тохиргоо, хадгалсан мэдээллээ удирдах зэрэг нэмэлт боломжуудыг ашиглах боломжтой
Платформын нэр, лого, дизайн, программ хангамж, өгөгдлийн сан, харьцуулалтын арга зүй, нийтлэл зэрэг бүх агуулга нь Banks.mn-ийн оюуны өмч бөгөөд холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдана.
Холбогдох хууль тогтоомжоор зөвшөөрсөн хэмжээнд бид дараах нөхцөл байдал, үр дагавартай холбоотой хариуцлагыг хүлээхгүй болно
Платформыг хэрэглэгчдэд ямар нэгэн хураамж төлбөргүйгээр, «байгаа чигээр нь» (as is) зарчмаар санал болгож байна. Бид Платформын үйлчилгээ тасралтгүй, доголдолгүй, ямар нэгэн алдаагүй ажиллах тухай албан ёсны ямар нэгэн баталгаа өгөхгүй.
Бид үйлчилгээний хөгжил, хууль тогтоомжийн өөрчлөлттэй уялдуулан энэхүү Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Өөрчлөлт нь энэ хуудсанд нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
Өөрчлөлт орсны дараа Платформыг үргэлжлүүлэн ашигласнаар та шинэчилсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Томоохон өөрчлөлтийн талаар Платформоор дамжуулан мэдэгдэнэ.
Энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой харилцааг Монгол Улсын хууль тогтоомж-оор зохицуулна.
Аливаа маргааныг эхний ээлжид талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
Асуулт, санал хүсэлтээ hello@banks.mn хаягаар илгээнэ үү
Санал, хүсэлт болон тодруулах зүйл байвал та бидэнтэй холбогдоорой — Холбоо барих